Бүх ээжүүддээ энэ өдрийн мэнд! 

Уржигдар орой аав охин бидэн гурав охиноо жоохон гангалахаар болоод дэлгүүр хэсэв. Хэсэв ч гэж дээ ойрхоноор нь их дэлгүүрийн хүүхдийн тасгуудаар л хэслээ. Хүүхдийн юм сонгоно гэдэг нээрээ хэцүү юм аа. Янзан бүрийн үнэтэй. Хувцас ч яахав материал энэ тэрийг нь хараад авчлаа. Тоглоом их хэцүү юм. Манай охин одоо юм барьдаг болсон болохоор бариад шажигнадаг тоглоом авах гээд сүүлдээ сонгож чадалгүй дараа авахаар болоод буцсан. Тэгээд ээжүүдээсээ асууя гэж бодлоо л доо. Энэ асуудал надаар зогсохгүй олон ээж аавуудад хэрэгтэй байх. Тиймээс ээжүүдээ бидэнд туслаж зөвлөгөөнүүдээ харамгүй өгнө үү?

1. Хятад биш янз бүрийн хоргүй өнгө үнэргүй хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй зүйлс зардаг гоё газар хаагуур байна?

2. Хүүхдэд сар сард нь ямар ямар тоглоомуудаар тогловол хөнжих бол? Мөн хэрэгцээтэй зүйлс гээд л өөр ямар асуудал байна бүгдийг энд хэлэлцэе.

Надад эн тэргүүнд шажигнадаг хүүхдийн тоглоом хэрэгтэй байдаг? Хатуу байвал нүүрээ цохичих байх гэж бодоод жоохон зөөлөн юм хайсан чинь их дэлгүүрээс олсонгүй. Тэрнээс гадна их дэлгүүрийн тоглоомын тасаг хятад бараа ихтэй санагдсан.

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Цэцгээ

Хүүхдэдээ тоглоомыг нь өөрөө хийж өгвөл болно шүү дээ санаа авмаар байвал блогоор маань шагайгаарай. Хийж өгсөн тоглоом нь хамгийн гол нь ямар ч аюулгүй угааж цэвэрлэж болно бас хүүхдэдээ яг тохирсон ямар байлгахаа та өөрөө шийдэж чадна бас ирээдүйд хүүхэд чинь бүтээлч болоход нь нөлөөлнө гээд л олон талын ач холбогдолтой шүү.

Эрдэнэ ээж

Цэцгээ:
Баярлалаа блогоор чинь байнга зочилдог. Маш уран гартай ээж шүү. Хэ хэ заримыг нь дуурайж хийх гэхээр гарын ур дүй жоохон муудаад байгаа хэ хэ Гэхдээ хичээгээд хийнээ

Зочин

хятад тоглоом үнэхээр хэрэггүй, хар тугалга хүртэл илэрсэн гэж ДЭМБ мэдээллэсэн байсан хүүхдэд асар хортой.
Германы NUK фирмийн тоглоом, угж, соосканууд их сайн. Тоглоом нь бол сар сараараа заачихсан байдаг даа. Манай хүү одоо амархан тоглоомноосоо уйддаг болцон аль болох олон өнгөтэй анхаарал татахаар, бас өөрөө сэгсэрээд дугараад байдаг, цаашлаад бас хаздаг болохоор хазах зөөлөвчтэй тиймэрхүү тоглоом авдаг даа. Хүүхдийн тоглоом чанартай л бол үнэ ханш нь хамаагүй гэж боддог шүү, Цэцгээгийн хэлсэн бас зөв шүү блогоор нь ороодхи

maya

дээрх нь маяа нь шүү кк

БОРОО

хүүхдийн сайн чанартай тоглоом нь болохоор аймар үнэтэй. Гадуур байгаанууд ихэнх л хэцүү дээ. Ядаж байхад хүүхдүүд тоглоомоо амандаа хийдгийг ч хэлэх үү.

Хувцас ч гэсэн сайн л юм авахгүй бол харшил өгнө, ус татуулна гэх мэт сөрөг нөлөөтэй. Тэгэхээр хүүхдийн тоглоом, хэрэгсэл дээр чанар чанар чанар гэдгийг сайн баримтлах ёстойдоо.

Эрдэнэ ээж

maya, Бороо:
Харин тиймээ аль үнэтэйг нь л авахын. Гэхдээ бас нэг асуулт байна аа. Хүүхдийн тоглоом хэрэглэл зардаг Аз, Baby, Angel Baby эдгээрээс өөр дэлгүүр хаана байна? Гол нь чанартай зүйл зардаг

Эрдэнэ ээж

Нээрээ сая цэцгээгийн блогоор зочиллоо. Хүнсний ногоонууд нь аягүй хөөрхөн болсон байна. Үнэхээр уран шүү.

maya

Аз дэлгүүр бол баахан хужаа тоглоом угж сооск зардийн билээ уур хүрээд дахиж орохгүй гэж бодсон, Номинд нук-ийн юмнууд байдаг шдээ, ер нь хаанаас ч авсан сайн баглаа боодолтой тэгээд фирмийг нь харчих хэрэгтэй, европ зүгийн юм л найдвартай даа

enny (зочин)

INFANTINO geed brandiin hvvhdiin togloom yamarch horgui bas shajignadag, gyalgar uut shig shajignaj dugardag geed bas buguind n zvvgeed ogchdog tegeed teriigee nogoo garaaraa oroldood saataad hevtej bdag, er n infantinogiin togloomuud dotroo mash olon yanzih, goy bas ayulgui gehdee mgl-d bdag boluu bi olj haraagui ldee. ug n amerikaas ih baraa orj irdeg bson bnlee tegheer bj magadguil yum. hvvhdiin hool und idvvleh ayga tavag halbagan deer BPA FREE gesniig songoh heregtei bdag shvv. ene n plastik gedeg bilvv ter bodis ogt yalagrahgui gesen vg.
ih delgvrt oligtoi yum bdguin bilee neeree hetsuu hetsuu

БОРОО

Хувцас гэвэл Италийн JM Bear, тоглоом Лего, Наран Трейдийн оруулж ирсэн тоглоомууд, Орос модон тоглоомууд дажгүй

Эрдэнэ ээж

maya:
Харин тиймээ Аз руу орохоор үнэр нь аймар хамар хорсож байлээ дээр нэг хүүхдийн тэрэг сонирхоод орсон чинь

далай (зочин)

хүүхдэд тоглоом авахдаа дараах зүйлийг анхаарахад илүүдэхгүй гэж бодож байна
1. болж өгвөл модон тоглоом авч байх. учир нь хуванцар тоглоом нь хүүхдийн өсөлт болон сэтгэл мэдрэхүйд онц аюултай хар тугалга гэх мэт хүнд металлуудын агуулгатай байх нь элбэг. ялангуяа урд хөршид үйлдвэрлэсэн бол тийм л байгаа.
2. цагаан толгойн үсэгтэй зурагтай тоглоом байвал хүүхэд тоглож байх явцдаа сурчихдаг.
3. урагддаггүй хатуу картон хуудастай номнууд байдаг. тэр их зүгээр
4. ам хамраар орчихооргүй том хэмжээтэй байх ёстой
5. маш их алагласан өнгө будагтай бол бас хар тугалга агуулсан байх магадлал маш өндөр
6. оньсон тоглоом хүүхдийн сонирхлыг маш их татдаг
7. эцэст нь би хүүхдээ шагайгаар тоглуулдаг, хүүхэдтэйгээ хамт тоглодог тул шагайгаар тоглох их дуртай байдаг

Эрдэнэ ээж

Enny:
Тэр гялгар уутан шажигнадаг тоглоомыг олоод авчхымсан. Энэ тэнд байвал хэлээрэй
Бороо:
Нээрээ наран трейдийн дэлгүүрүүдээр орж үзээгүй юм байна. Тэгэж байгаад дулаарахаар охиноо дагуулаад хэснээ.

Эрдэнэ ээж

Нээрээ нэг орос худалдааны төв гэдэг билүү тэнд хэр юм байдаг бол? Орж үзээгүй юм байна. Нялх хүүхэдтэй олон газраар тэнээд байх бас хэцүү болохоор дэмий газар бол ормооргүй байна

залуу ээж (зочин)

Орос худалдааны төвд дажгүй юмнууд байдийшдээ.би тэндээс юм авах дуртай болчоод байгаа.тоглоом,арьс арчилгааны ком,хувцас,кааш, нухаш соок гээл. тоглоомнууд нь элдэв химийн хоргүй.биднуусын тоглож өссөн матрёшка,дондогмаа,чибарушка,гена матарнууд чинь байгаашдээ хэхэ,шажигнадаг тоглоомнууд нь бас чихэнд чийртэй биш. орос юмнууд арай л дээр,үнэ нь ч хямд

Эрдэнэ ээж

Далайд баярлалаа үнэтэй зөвлөгөө өгсөнд.
Залуу ээждээ бас баярлалаа. Дараа нэг дулаарахаар бид 3 очиж үзнээ. Ойрд охиноо дагуулаад л яваад байгаа. Гадуур явж жоохон жоохон нянтай танилцуулж байгаа хэ хэ. Хэтэрхий бэмбийлээд хэтэрхий цэвэрхэн байлгах гээд байхаар биеийн эсэргүүцэл муутай их өвчлөмтгэй болдог гэсэн болохоор

Эрдэнэ ээж

Өнөөдөр орос худалдааны төв орж үзлээ. Жоохон замбраагүй шамбааралдсан дэлгүүр байна. Эсвэл би яацан хүн бэ? Хэр баргийн юм таалагдахгүй. Дээрээс нь сайн харж авахгүй бол баахан орос бичигтэй л тоглоомууд байгаад байдаг тэгсэн яасан... Китай ... нтр гээл цохиж явна дунд нь.

Эрдэнэ ээж

Гэхдээ орос худалдааны төв гэж байгаам бол жинхэнэ орос л байх хэрэгтэй шт эээээээ гэж

Sponge (зочин)

Central tower-iin 2 davhart dandaa solongos huuhdiin huvtsas heregleltei delguur bdag shd. ter joohn unetei ch gesen yostoi hoorhon hoorhon yumnuudtai. bas ulaanbaatariin 3 biluu 4 davhart bas solongos delguur bga ter bas ih cutie yumnuudtai. oo neeree manai naiz horoolliin altan togrogt dandaa zara gap enter geed brandiin huuhdiin huvtsas ih bolomjiin unetei bdag gejisiin bn :)

Эрдэнэ ээж

Sponge:
Тийм шүү би сүүлийн үед нөхөртэйгээ хамт охиноо тэргэн дээр нь суулгаж аваад л их хэсдэг болсон. Тэрэгтэй явах амар юм билээ. Central tower-ийн хүүхдийн дэлгүүр гоё газар байлээ дандаа солонгос бараатай худалдагч нар нь бас харьцаа сайтай. Бараа нь жоохон үнэтэй гэхдээ аягүй сайн чанартай. Agabang брэнд.
Харин улаанбаатар их дэлгүүрийн нэг жигүүр нь бараг хүүхдийн тасаг байдаг. Сайн муу бүгд л байх шиг байлээ.

оюука (зочин)

охиныгоо гүнж болгож хувцаслах гэсэн юм. санаа оноогоо хэлээч.

болормаа (зочин)

хүүхдийн сайн чанарын, боломжийн үнэтэй хувцас хаана байдаг юм бээ. нээтээс хары гэхээр олдохгүй юм. гол нь 9-15 насны хүүхдийн хувцас. энэ насний хүүхдийн хувцас нээтээр зурагтайгаа, хаягтайгаа, үнэтэйгээ байх юм бол хөдөө орон нутгийн хүмүүс хямд хятад хэдхэн хоног өмсөөд хэргээ алддаг хувцас авахгүй байх боломжтой шүү дээ

otgoo (зочин)

tsetserlegiin huuhdiig hulgana bol gesen. huvtsasiin neheed boldoggui, amitnii bag zardag delguur medeh hun baina uu. bi haana ch bilee neg udaa harj l baisan yumdag. odoo sandaggui ee. tiim delguur medeh hun baina uu. ajil ihtei haij yavj chadahgui yum

Lkhagvatseren (зочин)

Хүүхдийнхээ тоглоомонд санаа зовж байгаа ээжүүддээ баяр хүргэе.Эгч нь ачдаа Германаас тоглоомыг нь авчруулдаг юмаа. Нас, сард нь тохирсон байдаг юм билээ. Бас хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, сэтгэхүй хөгжүүлэхэд их хэрэгтэй юм билээ.Хэдэн тоглоом оруулж ирээд хүнээс асуусан чинь үнэтэй гэж байсан.Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийг ирээдүйг тоглох наадгай тоглоомоор нь шинж гэсэн үг байдаг юмаа. Хүүхдийг танина гэвэл тоглоомыг нь үз гэдэг шүү дээ. Хүүхдийн тоглоом оруулдаг хүмүүс ч анхаарах болсон шүү.

Зочин

Германд телевизээр нь тэр дэлгүүрт зарж байгаа ийм тоглоомноос тийм зүйл илэрсэн тул энэ тоглоомыг авсан хүмүүс буцааж авчирч өгнө үү. Энэ тоглоом тэр улсад үйлдэрлэгдсэн гэж хэлдэг юм билээ. Энэ л хамгийн гол санагдсан.Хүн бүр л хүүхдэдээ сайн юм өгөхийг хүснэ шүү дээ. Телевизүүдэд ийм суваг баймаар санагдсан Тоглоом оруулж ирдэг хүмүүс ч хэдэн настай хүүхэд ертөнцтэй анх яаж танилцдаг билээ гэдэг мэдлэгтэй ч байх ёстой гэж боддог.Тоглоом тоглохоос гадна танин мэдэхүйн шинжтэй байх ёстой шүү . Сургуульд ороод ярианы чадвар сул хүүхэдтэй ярилцахад тоглоом бага айлын хүүхэд олон тааралдаж байсан.

сэлэнгэ (зочин)

хүүхдийн чанартай хувцас ховор бас их үнэтэй байх юмаааааааааааааа

анужин (зочин)

улам хөөрхөн болсанд надад маш их таалагдсан

анужин (зочин)

таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)